Байранд Wi-Fi байгаа, дата голдуу гадуур

Японд суралцаж буй монгол оюутнуудад зориулсан SIM багц

Хамгийн хөнгөн багц, газрын зураг, Messenger, галт тэрэг дээр хайлт хийхэд хангалттай. Интернэттэй дотуур байр, share house-д амьдрагч оюутнуудад тохиромжтой.

  • Газрын зураг, мессеж, өдөр тутмын хайлтад хангалттай
  • Зөвхөн дата, SMS, утасны дугаар байхгүй
  • Гурвын хамгийн хямд, шинээр ирж байрлахад тохиромжтой

Энэ багц хэнд зориулагдсан

Та Wi-Fi-тай дотуур байр, share house эсвэл орон сууцанд амьдардаг. Утасны датаг зөвхөн гадуур хэрэглэдэг: галт тэрэгт, сургууль дээр, байто дээр.

Messenger-ээр холбогдож, газрын зураг харж, хааяа сошиал үздэг. Явж байхдаа урт видео үздэггүй, зөөврийн компьютерт hotspot түгээдэггүй.

Энэ багцыг хэзээ сонгохгүй байх вэ

Байранд суурин интернэт байхгүй бол: утас цорын ганц холболт болж, энэ багц хурдан дуусна.

Удахгүй Японы банкин данс нээх юм уу байто хүсэлт өгөх бол: дуудлага хүлээж авах дугаар хэрэгтэй тул утасны дугаартай багцыг хараарай.

Түгээмэл асуултууд

Сарын дундуур дата дуусвал яах вэ?

Дараагийн тооцооны мөчлөг хүртэл хурд буурна. Утас онлайн хэвээр, зөвхөн удаан болно. Бүртгүүлэхээс өмнө багцын яг нөхцөлийг баталгаажуулна.

Утсаар ярьж болох уу?

Энэ багцад залгах дугаар, SMS байхгүй. Messenger-ээр урьдын адил ярьж болно.

Бусад хоёр багцтай харьцуулбал

Ажилчны багц

Урт замын ажил, замдаа видео, гэр рүү видео дуудлага

  • Дата20GB + SMS
  • ДуудлагаҮгүй
Дэлгэрэнгүй →

Японы утасны дугаартай багц

Банкин данс нээх, ажилд орох, байр түрээслэх

  • Дата20GB + хязгааргүй яриа
  • ДуудлагаУтасны дугаартай
Дэлгэрэнгүй →